
“Мон-Алтиус” БТДС-ийн Бодибильдингийн багш, Боловсролын ба Биеийн Тамир Спортын Тэргүүний Ажилтан НАМСРАЙН БАТБАЯР Төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одонгоор шагнууллаа. Сургуулийн удирдлага, нийт багш, оюутан, ажилчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
Н.Батбаяр багшийн амжилтуудаас дурдвал:
- Дэлхийн 2016 оны АШТ-ний 5-р байрын шагналт
- “Ирээдүйн Мистерүүд” тэмцээний 1999, 2003 онуудын аваргын алтан медаль
- “Монголын Мистер” 1999 оны мөнгө, 2003 оны хүрэл, 2016, 2018 оны алт
- “Мистер-Мисс 2005” тэмцээний 5-р байр
- “Херкулес-2005” 5-р байр
- 2005 оны УБ хотын АШТ-ний 3-р байр
- МҮОХ-ны 50, 60 жилийн ойн медалиуд
- 2016 онд МҮОХ-ны “Олимпийн Алдар” одон
- 2003 оны МББХ-ны “Хүндэт Өргөмжлөл”
- “Спортын Алдар” хүндэт тэмдэг
- 1999 оны "Шилдэг Оюутан”
- 2006 oн "Шилдэг залуу" алтан медаль
- “Мон-Алтиус” БТДС-ийн 2005, 2014 оны “ШИЛДЭГ БАГШ”



