
Монгол Улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 7 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа. Тус тэмцээнд “Мон-Алтиус” БТДС-ийн багш, оюутнууд болон манай сургуулийг төгсөгчид гялалзсан сайхан амжилттай оролцлоо.
Амжилтуудаас нь дурдвал:
Багш С.Аюушжав зээрэнцэг шидэлтэнд мөнгө, бөөрөнцөг түлхэлтэнд хүрэл медаль хүртэж
2а ангийн оюутан Н.Доржпалам 4х100м алт
1в ангийн оюутан С.Даваасүрэн 4х100м алт
1г ангийн оюутан Б.Номин-Эрдэнэ 1 хүрэл
Г.Мөнхжаргал 1 хүрэл 2018 оны төгсөгч
Ч.Шинэцэцэг 2 алт 2008 оны төгсөгч
Б.Дулмаа 1 алт 1 мөнгө 2010 оны төгсөгч
Л.Лхагва 1 мөнгө 2011 оны төгсөгч
Ө.Отгонзаяа 1 мөнгө 2014 оны төгсөгч





