
Тайваний нийслэл Тайпэй хотод 2016 онд болсон Оюутны Дэлхийн Аварга Шалгаруулах 5 дахь удаагийн Модон бөмбөгийн тэмцээнд Монголын Оюутны шигшээ баг амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн билээ. Энэхүү тэмцээнд багаа амжилттай удирдаж оролцуулсан Мон-Алтиус БТДС-ийн багш, дасгалжуулагч М.Ганболдыг спортын мастер цолоор шагнасан байна. Мөн Монголын Оюутны шигшээ багийн гишүүн манай сургуулийн оюутан Заяатын Байтагсүрэн спортын мастер, Бат-Оюуны Аззаяа, Мөнхтүшигийн Нандинцэцэг, Жамъянрагчаагийн Шинэнжамц нар спортын дэд мастер цол, тэмдэгээр энгэрээ мялаалгасан байна. Сургуулийнхаа нэрийг Олон Улсын давцанд дуурсгасан багш, оюутнууддаа баяр хүргье.

